Цэс Close

Хоёрдугаар сарын 6-21-нд хөл хорио тогтоох шаардлагатай байна гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.

Энэ үеэр Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн тооцоолол, судалгааг танилцууллаа. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Улам-Оргих "Энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн 16 хоног хөл хориог тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар сарын 6-наас эхлэн 21-нийг дуустал хөл хорио тогтоох хэрэгтэй. Түүнчлэн ажлын тав, амралтын дөрөв хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлгийн ачаалал 3,000 болж, дийлэхгүйд хүрнэ. Ингэвэл хүнд өвчтөнийг эмчлэх, гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Энэ үед нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 орчимд барина" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал бол цогц зүйл. Харин манай салбарууд цогц ажиллаж чадахгүй байна. Гаргасан шийдвэрээ өөрсдөө мөрдөхгүй бол яаж иргэд дагах юм бэ? Бид том шийдвэрүүдээ зөв гаргаад дандаа нарийн зүйлс дээр алдсан. Ам ажил хоёр зөрөхгүй байх менежментийг баримтлах ёстой. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүүтэй дунд, доод шатны ажилтнуудаа чадваржуулж дунд нь бай.

Манай онцгой байдлынхаа байгалийн гамшгийн эсрэг сайн ажилладаг харин цар тахал шинэ зүйл учраас таагүй ажилласан. Тиймээс бид ажлын арга барил, хандлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай. Нэгдүгээрт вакцины төлөвлөгөөг гаргана. Газар хөдлөлт болоход хүчний байгууллагынхан мэдээлэлгүй байсан. Бид гамшгийг хөөх биш урьдчилан хамгаалах хэрэгтэй.

Анхан, дунд шатанд гарсан ёс зүйн алдаанаас Засгийн газар огцорсныг мартаж болохгүй. Өнөөдөр бидэнд тал зассан бялдууч байдал хэрэггүй. Тиймээс надаас сайхан үг сонсоно гэж битгий бодоорой. Шийдвэр гаргахаасаа өмнө маш сайн судал. гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах