Цэс Close

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 18-нд олгоно

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас гаргажээ.

Хуваарь ёсоор ахмадуудын тэтгэвэр, хүнсний талон, асаргааны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг тавдугаар сарын 15-наас өгч эхлэх нь.

Харин хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 18-нд, эхийн алдар одонгийн мөнгийг тавдугаар сарын 25-нд олгох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах