ХХҮЕГ: Аж ахуйн нэж байгууллагуудын анхааралд
Аж ахуйн нэгж байгууллагууд ezuvshuurul.mn системийн мэдээ мэдээлэл хэсгээс Ажлын байрны төлбөрийн буцаалтын бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бүрдэлийг ханган цаасан материалаа эх хувиар авчирч өгнө. Мөн Цаасан хэлбэрээр өгөхдөө Засгийн газрын тогтоолоор чөлөөлсөн бол тогтоол, ХХҮЕГ-ын даргын 50 хувиар хөнгөлөлтын тушаалд хамрагдсан бол тушаалын хуулбарыг материалдаа хавсаргана. Аж ахуйн нэгж байгууллагууд төлбөрөө нэхэмжлэхдээ татварт бүртгэлтэй дансаа бичнэ.
Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолтыг эх хувиар нь өгөх ба Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтыг “QR” кодтой бол эх хувь байх шаардахгүй. /Энэ 2 байгууллагын албан бичиг аль нэгийг нь өгнө/
Ажлын байрны төлбөрийн буцаалтын материалаа цаасан хэлбэрээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхийг мэдэгдэе.
Сэтгэгдэл үлдээх