Цэс Close

Хятадад дахин 17 халдвар бүртгэгдэж, Монголтой хиллэдэг Сэхээ боомтыг хаажээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 17 тохиолдол шинээр илэрсэн талаар мэдээлжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, дөрөв нь Ганьсу мужид бүртгэгдсэн бол Бээжин хот, Гуйжоу, Юньнань, Шэньси, Нинся мужид тус тус нэг тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 13 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс долоо нь Шанхай хотод, гурав нь Гуандун мужид, Фужянь, Хэнань, Шэньси мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

Улмаар Монгол улстай хиллэдэг Өвөр Монголын орон нутгийн эрх баригчид шуурхай арга хэмжээ авч даваа гарагийн өглөөнөөс эхлэн Өвөрмонголын Эзнээ хошуунаас орох гарах хөдөлгөөнийг  хязгаарласны дээр Монголын Шивээхүрэнгийн боомттой хиллэдэг Сэхээ боомтыг хаажээ. Энэ нь 48 цагийн хугацаатай гэж орон хнутгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Альшаа аймаг дахь халдвартай тэмцэх бүлгийн ажилтны мэдээлснээр Сэхээ боомтыг хааснаар Монголоос ачааны машин оруулахгүй болж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах