Цэс Close

Төрсөн дүүгээ хөнөөж, шуудайнд хийж хаясан Г-д оноосон ялыг бууруулжээ

Дүүгээ хөнөөж цогцсыг шудайнд хийсэн ахад оноосон бүх насаар нь хорих ялыг 15 жил болгон өөрчилжээ. Тодруулбал,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дүүгээ хөнөөсөн С.Ганболдод холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганболдыг  хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар бүх насаар нь хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Ганболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, эдлэх ялыг 15 жилээр тогтоов.

Хэргийг эргэн сануулахад, Өнгөрөгч оны Арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Шалгалтын явцад тус хэргийг амь хохирогчийн төрсөн ах нь үйлдсэн болохыг цагдаа нар илрүүлсэн. Улмаар шүүхээ түүнд бүх насаар нь хорих ял оноож байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах