Цэс Close

Хятад вакцины паспорттой анхны улс боллоо

Вакцины паспорт гэгдэх хөтөлбөрийг Хятад улс анх удаа нэвтрүүлжээ. Гэсэн ч энэ санааг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар, вакцины паспорт нэвтрүүлснээр Хятадын эрх баригчид иргэддээ бүрэн хяналт тавих боломжтой болно гэв. 

  • Парис болон тус хоттой ойролцоох бүс нутгууд коронавирусний шинэ хувилбартай тэмцэх учраа олохгүй байгаа ч эрх баригчид юуны түрүүнд хөл хорио тогтоох гэж яарахгүй байна.
  • Бундестагийн депутат амны хаалт худалдан борлуулж, хуулийн хүрээнд бизнес эрхэлсэн хэдий ч ёс зүйн үүднээс бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.
  • Дэлхий дахинд халдвар авсан 188.1 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2.6 сая гаруй хүн нас барсан байна. 
  • Халдварт өвчний нөхцөл байдал хамгийн ноцтой байгаа АНУ-д вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн хүмүүсийг хэсэг бүлэг хүмүүстэй нэг байранд уулзахыг зөвшөөрчээ. Харин нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүх журам хэрэгжсэн хэвээр байна.
  • Энэ нь Жо Байдены засаг захиргаа хязгаарлалтыг сулруулсан анхны жижиг алхам байв. Өмнө нь хэд хэдэн муж улс хязгаарлалтын дийлэнх хэсгийг цуцалсан ч шийдвэр орон нутгийн түвшинд гарсан юм.
  • Үүнээс гадна “Pfizer” компанийн вакцин Бразилд тархсан хувилбарыг саармагжуулж байна хэмээн Техасын анагаахын их сургуулийн эрдэмтэд лабораторийн шинжилгээнд үндэслэн мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах