Цэс Close

Шадар сайд, хотын дарга нар БНХАУ-ын Синофарм вакцин хийлгэлээ

Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.

Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа хотын дарга мэдээллээ.

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв.

Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах