Цэс Close

Хөдөлмөр зуучлалын өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,ажлын байраар хангах, зорилгоор ажил идэвхтэй хайж буй хөгжлийг бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид,ажлын байрны дадлагажуулагчдын нэгдсэн өдөрлөг зохион байгуулав. Тус өдөрлөгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Жайка олон улсын байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,тогтолцоог сайжруулах төслийн ахлах зөвлөх Чиба Хисао болон бусад албаны хүмүүс мэдээлэл хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар ханган хөдөлмөр эрхлүүлэхэд ажлын байрны дадлагажуулагч, асран хамгаалагчдын дэмжлэг туслалцаа зайлшгүй чухлыг онцлов. Мөн ажлын байрны дадлагажуулагчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдад тохирсон ажилд нь зуучлах талаар арга зүйн зөвлөгөө өгч, ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны ач холбогдлын талаар танилцууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах