Цэс Close

Ж.Хатанбаатар: Б.Бат-Эрдэнэ сайдад допингийн талаарх нөхцөл байдлыг анхаарахыг хүссэн албан бичиг хүргэж байсан

Монголын Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатар допингийн үүссэн асуудалтай холбогдуулж, хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах байр суурь илэрхийлжээ. Тэрбээр "Б.Бат-Эрдэнэ сайдтай уулзалгүй яах вэ. Хоёр ч удаа уулзаж, олон ч удаа албан бичиг өгсөн. Мөн допингийн талаарх одоогийн нөхцөл байдал дээр анхаарч өгөхийг хичээнгүйлэн хүссэн. Сайдын ажлын албаны дарга гэсэн байх аа. Тэмүүжин гэдэг хүнтэй уулзуулж өгсөн. Би бүхий л холбогдох материалуудыг тэр хүнд өгч, Олон улсын байгууллага Конвенц Коде-ийн хэрэгжилтийг байнга шалгаж, шаардлага тавьдаг учраас энэ асуудалд нухацтай хандахыг захисан. Гэвч харамсалтай нь, Бат-Эрдэнэ сайд, Допингийн төрийн бодлогын талаарх ойлголт нь БТСУХ-ны дунд шатны дарга нартай ойлголт адил байх шиг байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний хувьд цаг зав багатайг ойлгож байна. Гэхдээ туслах, зөвлөх, ажлын албаны дарга гээд улс төрийн албан тушаалтнууд нь асуудлыг нарийн сайн судлаад, сайдаа үнэн зөв мэдээллээр хангахгүй байгаа нь харамсалтай байна. Сайдыг ноён нуруутай эр хүн гэж боддог. Одоо ч ноён нуруунд нь итгэж л байна. Хамгийн гол нь сайдад үнэн зөв мэдээлэл нь очихгүй байх шиг байна” гэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах