Цэс Close

Х.Нямбаатар сайд хэн нэгэнд буруу өгөхийг завдаж байна уу?

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Хүний эрхийг илтэд зөрчсөн дээрх үйлдэл нь нийгмийн бухимдлыг төрүүлж буй. 

Тэгвэл ийнхүү энэхүү бичлэг нь олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ улс төрийн хүрээнд ч нэлээд хөдөлгөөнд оруулж буй бололтой. Баасан гаригт уг асуудлаар  МАН-ын удирдлагууд хуралдсан гэх мэдээлэл бий. Улмаар Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ бичлэгтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байна. 

Мөн бичлэг нь анхнаасаа улс төрийн зорилготой хэн нэгний албан тушаалыг  “онилсон” байх гэх яриа нь үнэний ортой байж болох юм. Учир нь Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бичлэгийн талаар цахимд мэдээлэхдээ... "Цагдаагийн байгууллагад-Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэжээ. 

Өөрөөр хэлбэл Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээрх хэргээс үүдэж өөрөө хариуцлага хүлээхгүй гэсэндээ "намайг ажил авахаас өмнө" гэж тодотгож хэн нэгэнд буруу өгөхийг завдаж байна уу гэх хардалыг төрүүлж эхэллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах