Цэс Close

ЦЕГ: Нэгнийгээ зодсон өсвөр насны охидыг дахин зөрчил гаргахгүй байх баталгаа гаргуулсан

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд өсвөр насны охидын зодоон болон зүй зохисгүй үг хэллэгтэй бичлэг тарж олны бухимдлыг багагүй хүргэсэн билээ.

Хэргийн талаар тодруулбал, Өвөрхангай аймагт энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр иргэн “О”-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгажээ. Улмаар 12 настай А, Х нар нь 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр уг зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Тухайн хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажиллажээ.

Дээрх үйлдлийг гаргасан охид краш бандиа харамлаж нэгнийгээ зүй бусаар хэлж, биед нь халдсан хэмээн охидууд мэдүүлсэн байна. 

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах