Цэс Close

Ж.Байден есдүгээр сарын 11 -ний халдлагын баримт бичгийг нууцаас гаргахыг даалгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден өнгөрөгч баасан гаригт есдүгээр сарын 11-ний халдлагатай холбоотой бичиг баримтыг нууцын зэрэглэлээс гаргах  үүргийг Хууль зүйн яам болон бусад холбооны агентлагуудад үүрэг болгожээ. 

Тэрээр “Энэхүү эмнэлэгт өдрөөс хойш 20 жил өнгөрч байгаатай холбогдуулан би Хууль зүйн яам болон бусад байгууллагад есдүгээр сарын 11-ний үйл явдлын талаар явуулж байгаа мөрдөн шалгах ажилтай холбоотой Холбооны мөрдөх товчооны баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргахыг үүрэг болголоо" гэжээ. Тэрээр мөн би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ "2001 оны есдүгээр сарын 11 -ний өдөр Америкт болсон террорист халдлагын талаарх баримт бичгийн нууцлалыг ил тод болгоно" гэж амлаж байсан. Мөн есдүгээр сарын 11-ний өдөр халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүлтэй сэтгэл зүрхээрээ хамт байсаар байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Ж.Байдений захирамжийн дагуу АНУ-ын Хууль зүйн яам болон бусад холбооны агентлагууд тус халдлагатай холбоотой өмнө нь нууцалж байсан мэдээлэл болон баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэх боломжтой эсэхийг хянаж үзэхээ мэдэгдсэн байна. Улмаар боломжит баримт бичгүүдийг зургаан сарын дотор олон нийтэд ил болгох аж.

Бэлтгэсэн: Б.Цэндмаа

эх сурвалж: CNN.com, theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах