Цэс Close

ОХУ-д шатахууны үнэ буурчээ

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ныг хүртэлх долоо хоногт ОХУ-д шатахууны жижиглэнгийн дундаж үнэ буурсныг тус улсын статистикийн газрын мэдээлэл харуулжээ.

Тодруулбал, АИ-92 бензины үнэ 17 копейкоор буурч, 45.99 рубль, АИ-95 16 копейкоор буурч, 49.82 рубль, АИ-98 найман копейкоор буурч, литр тутамд 57.57 рубль болжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас үнийн бууралттай холбоотойгоо мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд... "есдүгээр сарын эхний долоо хоногт шатахууны зах зээл тэнцвэртэй, үнийн байдал сайжирч байна. Оросын нефть боловсруулах зарим үйлдвэрт засвар хийсэн хэдий ч газрын тосны компаниуд дотоодын зах зээлээ түлшээр хангах үүргээ бүрэн биелүүлсэн байна. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр дотоодын зах зээлийн бөөний болон жижиглэнгийн үнэ буурсан. Шатахууны үйлдвэрлэлийг мөн өндөр түвшинд байлгасан" гэж Оросын Эрчим хүчний яам мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах