Цэс Close

Ц.Ганзориг: Фитнессийн төлбөрийг төр даахгүй

Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.  Хөтөлбөрийн хүрээнд  фитнессээр хичээллэх хоёр сарын мөнгийг Засгийн газраас дааж , 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тиймээс энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй. Энэ мэдээлэл худлаа.  Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг  хоёр сарын багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах