Цэс Close

Ч.Маралмаагийн давж заалдах гомдлыг шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Замын хөдөлгөөнд оролцохдоо долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан. Тэгвэл уг шийдвэрийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Түүний гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 10-нд хэлэлцэхээр товлосон байна.

Ташрамд дурдахад, тэд шүүх хуралд хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай оролцсон юм. Учир нь хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсан бөгөөд үүнтэй санал нийлэхгүй. Түүний эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах