Цэс Close

"Шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй"

"Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд ""Тавантолгой түлш" ХХК нь 2019 оноос өнөөдрийг хүртэл “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайгаас угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэж байна.

Энэ хугацаанд шахмал түлшний үндсэн түүхий эд, технологид ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ галлагааны улиралд ч бид мидлингээр хийсэн шахмал түлш үйлдвэрлэж өвлийн бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Монгол Улсад хагас кокс огт байхгүй бөгөөд манай компани нь хагас коксоор хийсэн шахмал түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлж, айл өрх, аж ахуй нэгж байгууллагад худалдан борлуулсан зүйл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах