Цэс Close

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний томилгооны сонсгол болно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч зургаа, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван нэр дэвшигчтэй хийх томилгооны нээлттэй сонсголыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад гурван хүн нэрээ татсан бол нэг хүний төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, нэг хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ.

Сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг аравдугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид

  • Н.Отгончимэг
  • Н.Баасанжав
  • Д.Эрдэнэчимэг   
  • Д.Зүмбэрэллхам
  • Н.Мөнгөнцэцэг   
  • Р.Онончимэг       

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид

  • Ц.Давхарбаяр
  • Д.Ариунтуяа
  • Д.Мягмарцэрэн
  • Х.Хашбаатар
  • Д.Эрдэнэчулуун  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах