Цэс Close

С.Энхболд: Одоогоор эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсээгүй байна

Цар тахлын улмаас хил хаасан учир зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан гэх мэдээлэл байгаа. Ямар төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл хомстсон талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Тэрээр, ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бий. Энэ байгууллага эмийн чанар, хяналт, гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа.

ЭМЯ-наас эмнэлгүүдэд 1-2 сарын нөөц бүрдүүл гэдэг албан даалгавар өгсөн. Энэ хүрээд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад хараахан хомсдол үүсээгүй байна. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.

Энэ хүрээнд, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татаж авчрах, мөн агаарын тээврээр татан авах чиглэлээр ажиллаж байна. 11-р сарын 1, 2, 3-нд Инчеоноос онгоц ирнэ. Энэ онгоцоор эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирна.

Эмнэлэгт хордлого тайлах, тарилгын, глюкозын гэх мэт олон төрлийн шингэнийг хэрэглэдэг. Натрийн шингэний 70 орчим хувийг дотоодын үйлдвэрээс хангадаг. Үйлдвэрүүд өмнө нь авч байсан хэмжээнд нь эмнэлгүүдэд хуваарилалт хийж байна. Ингээд явахад 14 хоногийн нөөц бий. 

Дуслын шингэн буюу “Натри” тасарсан талаар асуулаа. Манайд хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.

Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татах авах ажлын зохион байгуулж, шийдвэрлэж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах