Цэс Close

Шүүхээс Д.Монголхүүг буцаан хорих шийдвэр гаргажээ

Шүүхээс Д.Монголхүүг буцаан хорих шийдвэр гаргасан талаарх шийдвэрийг өөрсийн цахим хуудаст байршуулжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан Даваажамцын Монголхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021.10.06-ны өдрийн 2021/ЦХШЗ/226-т дугаартай захирамжинд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнийн гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2021.10.07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүхээс Д. Монголхүүд холбогдох эрүүгийн 2109012820250 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал, тайлбар зэргийг судалж үзэхэд Д. Монголхүүг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгч, прокурорын тогтоол гарч баривчлах ажиллагаа хийгдэж түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Баривчлах байранд хүргэж хүлээлгэн өгөх үед Д. Монголхүү нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж мөрдөгчдийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг үл тоомсорлон шаардлагыг биелүүлэхээс татгалзан гаднаас орж ирсэн нэр бүхий этгээдүүдийн хамт хууль сахиулагчдыг хүч хэрэглэн эсэргүүцэж баривчлах байрны шалган нэвтрүүлэх хэсгээс оргон зайлсан үйл баримт тогтоогдсон тул прокурорын гомдлыг хангаж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021.10.06-ны өдрийн 2021/ЦХШЗ/226-т дугаартай захирамжийг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан” үндэслэлээр яллагдагч Даваажамцын Монголхүүд 2021.10.07-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах