Эмэгтэй сурагчид нэгнээ зэрлэгээр зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Эмэгтэй сурагчид нэг охиныг зэрлэгээр зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон асуудал бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас "Яг хэзээ болсон, хаана болсон, юунаас болсон" гэх мэт шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар гомдол мэдээллийн түвшинд буюу олон нийтийн цахим сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр албан ёсоор бүртгэлд авч шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл үлдээх