Цэс Close

Энэтхэгт вакцин гэсэн шошготой давстай ус, антибиотикоор “дархлаажуулалт” хийж байсныг илрүүлжээ

Энэтхэгийн арав гаруй вакцинжуулалтын төв хүмүүсийг вакцин гэсэн шошготой давстай ус, антибиотикоор “дархлаажуулалт” хийж байсныг илрүүлжээ.

Цагдаагийнхан хуурамч Ковидын вакцинууд эмнэлгээс гаралтай эсэхийг шалгаж байгаа бөгөөд буруутай этгээдүүдийг баривчилж эхэлсэн байна. Тус төвүүдээр чухам хэчнээн хүн үйлчлүүлж, вакцины оронд өөр зүйл тариулсан нь нарийн тодорхойгүй байгаа ч албаныхны дүгнэж буйгаар дор хаяж 2500 хүн бий гэнэ.

Тухайлбал, Мумбай хотын Шивам хэмээх эмнэлгийг Баасан гаригт битүүмжилжээ. Цагдаа нар тус эмнэлгийг хуурамч вакцины сүлжээтэй хамааралтай хэмээн үзэж, удирдлагуудыг нь саатуулж, хуурамч вакцин үйлдвэрлэсэн болон худалдаж авсан эсэхийг нь шалгаж байгаа юм байна.

Мөн Мумбай хотод 5, 6-р сард дор хаяж 2000 хүнд давсны уусмал тарьсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Одоогийн байдлаар 10 вакцинжуулалтын төвийг луйврын дагуу шалгаж байгаа бөгөөд хуурамч вакцинжуулатаас 2.600.000 рупи (35.000 доллар) олж авсан гэж сэжиглэж байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах