Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд ирэх сарын 1-нээс хамрагдаж эхэлнэ.
Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100 хувиар хөнгөлдөг. Тэгвэл энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар тооцож, улсын төсөвт 30.5 тэрбум төгрөг тусгасныг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн байна.
Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан юм. Цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд 176 мянган өрх 19.6 тэрбум төгрөгийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт эдэлжээ.
Тэгвэл айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг ирэх сарын 1-нээс нэмэх тухай яригдсан ч эцэслэн шийдэгдээгүй байна.
Сэтгэгдэл үлдээх