Цэс Close

Эрчим хүчний салбар ажиллах хүчний дутагдалд орсон гэв

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд хариуцлагагүй үйлдлүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Э.Адьяасүрэн: Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 1996 онд анх байгуулагдсан. Ингэхдээ Уул уурхай, Геологи, Эрчим хүч гэсэн гурван тулгуур салбарыг нэгтгэн байгуулсан юм. Уг гурван салбарт ажиллаж буй ажилчдын эрх ашиг, асуудлыг хөндөж, оновчтой шийдэл гаргах байгууллага нь Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо юм. Гэвч сүүлийн үед эрчим хүчний салбарын асуудлыг ихээр орхигдуулах боллоо. Түүнчлэн уг холбоо нь эрчим хүчний салбарт ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн хөлснөөс санхүүждэг. Энэ мөнгө ил тод, нээлттэй, шилэн байх ёстой. Гэтэл энэ мөнгөний зарцуулалт нууц байдаг. Үүнийг ил болгохыг шаардсан. Гэвч шаардлагыг хүлээн аваагүй. Тийм болохоор бид Эрүүгийн цагдаагийн газарт энэ асуудлаар хандсан. Одоо санхүүгийн шинжээчээр нотлогдоод Авлигатай тэмцэх газарт 220, 283 тоот хэрэг үүсээд шалгагдаж байна.

Дулаан цахилгаан үйлдвэрлэгч түгээгчдийн ҮЭ-ийн холбоог 2022 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулах болсон шалтгааны нэг нь дээр дурдсан Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоотой асуудал юм. Нөгөө шалтгаан нь эрчим хүчний салбарт ажиллаж буй ажилчдын цалин хөлстэй холбоотой. Тухайлбал, цалин хөлс хүрэлцээгүй, муу байгаагаас болж Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад 2022 онд 212 хүн ажлаасаа гарсан байна. Ийнхүү олон хүн ажлаа хаяж байгаагаас болж энэ салбарт ажиллах боловсон хүчний дутагдалд ороод байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах