Цэс Close

Японд 75 мянган хүн нүүх зөвлөмж авчээ

Японы баруун хэсэгт байрладаг Шиманэ мужийн эрх баригчид бүс нутгийг хамарсан хүчтэй аадар бороо орсноос үүдэн хөрсний нуралт үүсэх аюул нүүрлэж болзошгүй байгаатай холбогдуулан 75 мянган оршин суугчид нүүх зөвлөмж явуулжээ. 

Шиманэ мужийн хэд хэдэн дүүрэгт нэг цагийн туршид 100 орчим мм хур тунадас унасан байна.

Мужийн эрх баригчид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйн улмаас өнгөрсөн долоо хоногт мөн 140 мянган хүнд зөвлөмж илгээжээ.

Энэ сарын 4-нд Японы төв хэсгийн Атами хотод хөрсний гулгалт үүссэний улмаас 10 хүн нас барж, 18 хүн ор сураггүй алга болжээ. Нуралтын урт нь 2 орчим км байжээ. Нуралт үүссэний улмаас мөн 130 гаруй барилга, байгууламжид хохирол учирсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах