Цэс Close

Япон сансарт 100 жилийн хугацаатайгаар ажиллах хүчин чадалтай батарей бүтээж байна

Япон улс сансар огторгуйн эрс тэс нөхцөлд зуун жилийн турш тасралтгүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой батерей болон түүний системийг бүтээхээр зорьж эхэллээ.

Удаан хугацаанд ажилладаг, засвар шаарддаггүй тухайн батерейнууд нь зөвхөн саран дээр хэрэгжүүлэх төслүүдэд төдийгүй Бархасбадь гарагаас цаашхи, нарны гэрлээс зайдуу байдаг сансар огторгуйн илүү нарийн судалгаанд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

Японы Атомын энергийн агентлаг (JAEA) өнгөрсөн гуравдугаар сард Японы сансар судлалын агентлагтай хамтран “америциум” хэмээх цацраг идэвхт бодис ашиглан тусгай зайны систем бий болгох гэрээнд гарын үсэг зурцгаажээ.

JAEA-ийн ахлах судлаач Масахиде Такано хэлэхдээ "Бид төслийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа хэдий ч олон бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна”. “Хэдий тийм ч бид 100 жилээс дээш хугацаанд ямар ч засвар шаарддаггүй авсаархан эрчим хүчний эх үүсвэрийг практик түвшинд гаргах болно" хэмээн ярьжээ.

Тус батарейны эрчим хүчний эх үүсвэр нь дэлхий дээрх ердийн нөхцөлд ашигладаг нарны зай эсвэл бусад батерейны механизмаас ондоо механизм дээр тулгуурлах юм.

Америциум нь ашиглагдсан цөмийн түлш дэх плутони байгалийн жамаар задрах үед үүсдэг элемент юм.

Америцийг судалгааны зорилгоор Япон дахь JAEA-д хадгалдаг плутониноос олж болно.

Өмнө нь хагас задралын хугацаа 432 жил байсан америциум нь эрчим хүч үйлдвэрлэхэд ашиггүй гэж удаан хугацаанд тооцогдож байв.

Гэтэл JAEA саяхан цөмийн задралын үйл явцаар дамжуулан дулааныг тасралтгүй үйлдвэрлэх америцын чадварыг ашиглах боломжийг нээн илрүүлжээ.

Засгийн газрын харьяа Сансрын стратегийн сангаас санхүүгийн дэмжлэг авч, JAEA нь 2029 он гэхэд  тэрхүү анхны төхөөрөмжийг бүтээхээр зорьж байгаа юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах