Өнөөдөр сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр
![](https://niitlel.mn/wp-content/uploads/2023/12/1c987adeb6886746010dc71f795338c3.png)
Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.
Анх 1985 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол гаргаж Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг өөрөөр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр ч гэж нэрлэн тэмдэглэдэг.
Сайн дурын ажилтнуудын хувьд 1995 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан “Нийгмийг хөгжүүлэх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-д оролцсон дэлхийн 117 орны төлөөлөгч ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжих, нийгмийн аюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг нийтээр хүлээн зөвшөөрч тунхагласан юм.
Сэтгэгдэл үлдээх