Энэ онд нийслэл хотод авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээллийг хүргэж байна.
Уг хуваарийн дагуу хамгийн сүүлийн зам засварын ажил есдүгээр сарын 12-ны өдөр дуусахаар төлөвлөгджээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал болон зайлшгүй хүчин зүйл үүссэнээс шалтгаалан тухайн ажлуудын заасан хугацаанд өөрчлөлт орж болох аж.
Өнөөдрийн байдлаар Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл болон 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам засвартай байна.
Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл замыг засаж эхлэх юм байна.
ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БУЙ БАЙРШЛУУД
- Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл Эхлэх: 7/28-00:00 Дуусах: 8/15- 06:00
- 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам Эхлэх: 8/1- 22:00 Дуусах: 8/14-06:00
- Партизаны гудамж: Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл Эхлэх: 8/4-22:00 Дуусах: 8/7-06:00
- Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Ханын материалын авто зам Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Төмөрчний гудамж: Жуулчны гудамжнаас Самбуугийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талын уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00
- Барилгын коллежийн зүүн хойд талын уулзвараас хойш Гандантэгчэнлин хийд хүртэл Эхлэх: 7/19-23:00 Дуусах: 7/21-06:00
- Зайсангийн Оргилын уулзвараас Номин худалдааны төвийн зүүн тал хүртэл Эхлэх: 8/15-22:00 Дуусах: 8/25-06:00
- Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн уулзвараас урагш Нүхтийн ам хүртэл Эхлэх: 8/30-22:00 Дуусах: 9/12-06:00
