Нийслэлийн Засаг даргын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1374 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгээс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц, гарцын нөхцөл байдал болон зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг газар дээр нь шалган тогтоох ажлыг Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн албан хаагчид хамтран хэрэгжүүлнэ.
