Цэс Close

Б.Зоригоо: Торгуулийн төлбөрөө тушаасан ч төлөгдөөгүй гэсэн горимд байвал ТЦА-ны 105 тоотод ирж тулгалт хийх боломжтой

Сүүлийн өдрүүдэд "Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасны дагуу иргэд олноор торгуулиа төлж байгаа.

Үүнтэй зэрэгцэн зарим торгуулиа төлсөн иргэдийн мэдээлэл ороогүй байна гэсэн гомдол цахим орчинд хөвөрсөөр байна. Тиймээс бид энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Зоригоогоос тодрууллаа.

Тэрээр  “Зарим тохиолдолд торгуулиа төлсөн иргэдийн мэдээлэл бүртгэлд ороогүй тохиолдолд мэдээлэл нь дата санд очихгүй тохиолдол гарч байгаа. Улмаар торгуулийг цагдаагийн байгууллагатай холбоотой гэдэг байдлаар Тээврийн цагдаагийн албанд хандах тохиолдол байдаг.

Хэрэв жолооч нар торгуулийн төлбөрөө тушаасан ч хасагдаагүй байвал Тээврийн цагдаагийн албаны 105 тоотод төлбөр төлсөн баримтаа авч ирээд тулгалт хийх боломжтой.

Тулгалтаар төлбөр төлсөн үнэн боловч системд "төлөөгүй" горимд харагдсаар байвал бид мэдээллийг нь ЦЕГ-ын Мэдээллийн дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба руу явуулдаг. Тэндээс хасалт хийлгүүлдэг. Мөн манай 70191319 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах