Цэс Close

“Варнер Брос” компани “Жокер 2” киног хийхээр төлөвлөж байна

DC комиссоос эсрэг дүрээрээ хамгийн амжилт олсон кино бол Хоакин Фениксийн гол дүрийг нь бүтээсэн "JOKER" кино билээ.

“Варнер Брос” компани Хоакин Феникстай дараагийн цувралд ч хамтран ажилламаар байгаагаа илэрхийлэн түүнд их хэмжээний мөнгө төлөх гэж байгаа гэсэн цуу яриа тарж байсан. Гэвч найруулагч Тодд Филлипс, жүжигчин Хоакин Феникс нар “Жокер 2” киноны талаар ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй ч үзэгчдийн дунд хүлээлт бий болсон.

Харин “Варнер Брос” компани хийхээр төлөвлөж буй бүтээлийн жагсаалтад “Жокер 2” киног оруулсан байна гэж “The Hollywood Reporter” сайт мэдээллээ.

“Жокер” кино дэлхий дахинаас 1 тэрбум долларын орлого олжээ. Үе үеийн комик номын кинонуудаас бүтээсэн зардлыг нь харьцуулахад маш их орлого олсон бүтээл болсон байна. “Жокер” киног бүтээхэд 62.5 сая доллар зарцуулж, 16 дахин их орлого олжээ. Дэлхийн 2 дахь киноны зах зээл болох Хятадад нээлт хийлгүйгээр ийм хэмжээний амжилт үзүүлсэн гэдгээрээ бүр ч их онцгой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах