Цэс Close

ГЕГ: Он гарсаар эрдэс бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 84 хувийг эзэлж байна

Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс 2023 он гарснаас хойш гуравдугаар сарын 20-ны байдлаар барааны экспорт, импортын мэдээг өнөөдөр өглөө.

Он гарсаар улсын хэмжээнд гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс  56.3 хувиар буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өсжээ.

Монгол Улс дэлхий 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараа экспортолж, 105 улсаас бараа бүтээгдэхүүн импортлон авсан байна.

Экспортын хувь хэмжээ он гарсаар 3.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар буюу 96.3 хувь өссөн. Үүнд төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөний хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувийг, нийт экспортын 84 хувийг дангаараа эзэлж байна.

2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар 11.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.5 сая тонноор буюу 5.7 дахин өссөн. Зэсийн баяжмал 301.5 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.9 мянган тонн буюу 1.6 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах