Цэс Close

Говь-Алтай аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Одоогийн байдлаар Шарга сумын Улаантуг, Тайшир, сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байна.

Мөн гоц халдварт өвчин гарсан голомт бүхий айл өрхүүдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд зогсоож, өөр аймаг, сум болон өөрийн аймгийн бусад сумдын нутаг дэвсгэрээс мал амьтан нэвтрүүлэх, худалдах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, уралдаан зохин байгуулахыг зэрэг үйл ажиллагааг хоригложээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах