Голын усанд унах гэж байсан автомашиныг татан гаргаж, хүүхэдтэй иргэнийг аварчээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Хангилцагийн гол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т. Иргэн С-ын эзэмшлийн ачааны автомашин голын усанд унах гэж байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 11:17 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход, Тэс сумаас Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан иргэн 35 настай, эрэгтэй С-н эзэмшлийн “Mighty” загварын ачааны автомашин 2 зорчигчтой иргэн буюу 11 настай болон 20 настай, эмэгтэйг "Хангилцаг"-ын голын усанд суусан байсныг татаж гаргаж аюулгүй болгожээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл үлдээх