Голландын алдарт довтлогч Рууд Гуллит хөлбөмбөгчийнхөө замналын төгсгөлд Английн “Челси”-д очиж тоглосны зэрэгцээ мөн тоглогч-дасгалжуулагчийн үүргийг давхар хашиж явсан нэгэн. Тэрбээр Лондоны багаас яагаад халагдсан тухайгаа ийн ярьжээ.
“Яагаад намайг халсныг би бүр хожуу л олж мэдсэн. Яг тухайн үед бол учрыг нь ч олоогүй. Ээж маань хөхний хавдартай болчихсон байлаа. Тиймээс би эргэхээр байсхийгээд л Голланд руу ниснэ. Ээжтэйгээ хамт байх гэж тэр шүү дээ. Эмнэлэгт шаналж хэвтээ ээжийгээ харахад өр өмрөх шиг болдогсон. Ээжийгээ тийм байдалтай байхыг харах бүрийд хурдхан тэндээс гаргаад авчихмаар санагддаг байж билээ.

Рууд Гуллит “Челси”-г удирдан Английн цомд түрүүлгэсэн юм. Харин халах үед баг нь Премьер лигийн аман хүзүүнд явжээ.
Р.Гэгээ
