Цэс Close

Д.Тогтохсүрэн: УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гурван сарын дотор батална

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралданаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын тухай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн: -Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн дарааллыг бүлийн хурлаар хэлэлцэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Хаврын чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Үүнээс хэд хэдэн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзлээ. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай батлах нь зүйтэй гэж үзлээ. Мөн авлигатай тэмцэх чиглэлд хэд хэдэн хууль батална. Эдийн засгийн чиглэлийн хэдэн төсөл бий. Уул уурхайн баялгийн сангийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын тухай гэх мэт хуулиуд бий. Үүнээс гадна нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн багц хуулийн төслүүд бий. Улс төрийн чиглэлийн хоёр том төсөл бий. УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуулийг бид зургадугаар сарын 20-ноос өмнө батлах Үндсэн хуулийн заалттай. Нөгөө нь, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Бас төвлөрлийг сааруулах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах агуулгатай хэдэн төсөл бий.   Хоёрдугаарт, чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах үед иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн танилцлаа. 10 саналыг нь Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Засгийн газар хэлэлцээд ойрын үед шийдвэр гаргах байх.

Д.Амарбаясгалан: -"Таван Ш" ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор хэрхэн шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-т танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. АТГ өнгөрсөн оны тайландаа хууль зөрчиж томилогдсон 800 орчим хүн байна гэж дүгнэсэн. Авлигын хэргийн улмаас хураагдсан эд хөрөнгө, мөнгийг хэрэгцээтэй салбарт ашиглах зохицуулалтыг бий болгох хууль батлахаар төлөвлөж байна. Засгийн газраас удахгүй Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барина.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах