Цэс Close

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Хуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа. 

Мөн өнөөдрөөс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлэн санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой юм. Сонгуулийн сурталчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар 15 хоног үргэлжлэх бөгөөд энэ  хугацаанд сонгуульд оролцож буй улстөрийн намууд болон нэр дэвшигчид УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн нэгэн адил зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглож буй.

Үүнд зөвшөөрсөн 8 арга хэлбэрээс танилцуулвал:

  • хэвлэмэл материал хэвлүүлж сонгогчдод тараана,
  • радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулна,
  • сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг ашиглаж болно,
  • гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааний зурагт самбар байршуулах, 
  • ухуулах байр ажиллуулахыг зөвшөөрсөн юм.

Эдгээрээс бусад арга хэлбэрээр сурталчилгаа явуулахыг хориглож байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах