Цэс Close

Жэнжоу: Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 12 хүн хоол хүнсний хомсдолд орж амиа алджээ

БНХАУ-ын төвийн нутгийн Хэнань мужийн нийслэл Жэнжоу хотод хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас 12 хүн хоол хүнсний хомсдолд орж амиа алдлаа гэж тус мужийн засаг захиргаанаас мэдээлжээ.

Үерийн улмаас 100 мянга орчим хүнийг аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Хэнань муж, Жэнжоу хотын цаг уурын товчоодын аль аль нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах нэгдүгээр түвшнийг тогтоосон байна.

Түүнчлэн үерийн улмаас төмөр замын буудалд 160 гаруй галт тэрэг зогсч галт тэргээр үйлчлүүлж байсан зорчигчид мухардалд ороод байгаа талаар Шинхуа агентлаг мэдээлжээ.

Мөн цаг агаарын урьдчилсан мэдээллээр хүчтэй аадар бороо пүрэв гаригийн шөнө дунд хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах