Цэс Close

Хэрэглээний барааны үнэ өсөхөд мах, махан бүтээгдэхүүний өсөлт гол нөлөө үзүүлжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 6.6 хувь, өмнөх оны эцсээс 7 хувь,  өмнөх сараас 0.7 хувиар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь (мах, махан бүтээгдэхүүн 18.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 7.7 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 5.5 хувь),
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2  хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин өмнөх оны эцсээс 7 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.1 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцын түвшин энэ оны зургаадугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь гарсны 3.6 нэгж буюу 54.5 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Улаанбаатар хот: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2021 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны эцсээс 8.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар өслөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах