Цэс Close

"Хүчтэй салхи, шороон шуурга шуурч байна"

"Өнөөдөр өглөөний 08:00 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай, шороон шуурга шуурч байна" хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж, шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг анхааруулав.

Өнөө маргаашдаа ажиглагдах цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас авто замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах эрсдэлтэй байгаа тул тээвэрчид техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, авто зам засвар арчлалтын байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг зөвлөлөө.

  • Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
  • Төөрч, осгохоос болгоомжлох
  • Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангаарай гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах