Инстаграм 6-13 насныханд зориулсан платформыг хөгжүүлж эхэлжээ

Хуваалцах

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ болох “Facebook” компани 6-13 насны хүүхдүүдэд тусгайлан зориулсан “Instagram Kids” платформыг хөгжүүлж эхэлжээ.

Энэ талаар “Instagram”-ийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Вишал Шах “Бид хүүхдүүд, эцэг эхчүүдэд айх айдасгүй шинэ орчинг үүсгэхийн тулд, мөн шинэ эриний хүүхдүүддээ зориулан өсч хөгжих, харилцаа холбоотой байхад нь туслахын тулд энэхүү платформоо хөгжүүлж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Ийнхүү өсвөр үеийнхэн тун удухгүй өөрсдийн насанд тохирсон нийгмийн сүлжээг ашиглаж эхлэх нь ээ.

эх сурвалж: theguardians.com

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн