Цэс Close

Казахстаны тамирчин Олимпын аварга болвол 250 мянган ам.доллараар шагнуулна

Олимпын наадмын алтан медалийг Казахстаны Улсын төр засаг өндрөөр үнэлж, түрүүлсэн тамирчнаа 250 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн бол 150 мянган ам.доллар, харин хүрэл медаль хүртсэн бол 75 мянган ам.доллараар шагнахаар тогтсон байдаг ажээ.

Харин боксчид Олимпын наадмаас медаль авбал дээрх мөнгөн шагнал дээр нэмж аварга болсонд 100 мянга, мөнгө медальд 70 мянга, хүрэл медальд 50 мянган ам.долларын шагналыг тус тус тусгай сангаас олгодог байна. Өөрөөр хэлбэл, Казахстаны боксчин Олимпын аварга болвол 250+100 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар бол 996 сая 800 мянган төгрөг шагналд гардах ажээ.

Казахстаны улс олимпын медалийг өндрөөр үнэлдэг ч гэлээ тэргүүлэгч нь бас биш. Сингапур Олимпын наадмын алтан медаль хүртсэн тамирчнаа 1 сая ам.доллараар шагнадаг, Индонез 746 мянган ам.доллар, Хонконг 644 мянган ам.доллар, Гүрж 322 мянган ам.доллараар үнэлдэг байна.

Харин хамгийн бага дүнгээр үнэлдэг нь АНУ. АНУ олимпын аваргадаа 37 500 ам.долларын урамшуулал олгодог

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах