Цэс Close

Канье Уэст нэрээ албан ёсоор өөрчилж "Еэ" болгожээ

Реппэр Канье Уэстийн нэрээ өөрчлөх хүсэлтийг шүүх албан ёсоор хүлээн авч тэрээр нэрээ “Ye” болгон өөрчилжээ.

Тэрээр 2021 оны наймдугаар сарын 11-нд Лос Анжелесийн Дээд шүүхэд нэрээ өөрчлөх хүсэлтээ гаргасан бөгөөд Канье Уэст бол түүний олон жилийн турш дуудуулж ирсэн тайзны нэр юм. Харин 2018 онд гаргасан цомгоо “Ye” хэмээн нэрлээд байсан билээ. Энэхүү цомогт багтсан бүтээлүүд нь ихэнхдээ түүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүлийн талаар өгүүлдэг. Цомог гарах үед ч мөн тэрээр өөрийн нэрээ “Ye” болгохоор төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах