Цэс Close

Ли Цян: Гадаад ертөнцөд нээлттэй байх нь БНХАУ-ын үндсэн бодлого

NIITLEL.MN сайтын сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас ажиллагааг сурвалжилж байна. 

БНХАУ-д зохион байгуулагдсан 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ард Төлөөлөгчдийн Их хурал /БХАТИХ/-ын анхдугаар чуулган хаалтаа хийсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян анхны хэвлэлийн бага хурлаа хийж дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид шинэ Ерөнхий сайдаас АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа асуудлын талаар илүүтэй сонирхон асуусан юм.

Тэрбээр, "АНУ-ын зарим хүмүүс Хятад, Америк хоёр улсыг харилцаа холбоогүй болно гэсэн шуугиан дэгдээсэн. Гэхдээ энэ худал цжжрхлаас чухам хэр олон хүн ашиг хүртсэн нь тодорхойгүй байна. Манай хоёр улсын эдийн засаг харилцан бие биенээ дэмжиж, нэг нэгнээсээ хөгжлийн үр шимийг хүртэж байгаа. Өнгөрсөн жил би Шанхайд ажиллах үеэрээ гадаадын олон компанийн удирдлага, тэр дундаа Америкийн хөрөнгө оруулалттай компаниудын захиралуудтай уулзсан. Тэд Шанхай болон Хятадыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэ байсан. Энэ бүхэн Хятад, АНУ хамтран ажиллах боломжтой, ингэх ч ёстой гэдгийг харуулж байна. Түүнчлэн энэ жил Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 45 жилийн ой тохиож байгаа. Тус бодлогын хүчинд Хятад улс хөгжиж, дэлхий дахинд нөлөөлсөн. Гадаад ертөнцөд нээлттэй байх нь БНХАУ-ын үндсэн бодлого. Гадаад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс хэзээд гуйвшгүй урагшлах болно" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах