Цэс Close

Л.Энх-Амгалан: 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдаж 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийж байна.

Тус хурлаас гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан  мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мэдээлэл хийж, үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс бусад орны адил сургуулиа хаасан. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байсан. 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна. 

Энэ нь олон эрсдэл дагууллаа.  Мөн 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон. Иймд бид ирэх сарын 1-нээс танхимын болон танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээлийг эхлүүлнэ. Учир нь ахлах ангийн хүүхдүүдийн олонх нь бүрэн тундаа хамрагдлаа. Гэвч халдвар авсан 5 хүний нэг нь хүүхэд байна. тэр дундаа 0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар авах явдал өндөр хэвээр байна. Цэцэрлэгүүдийг мөн танхимаар нээнэ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар эсэн хуваарийн дагуу хичээллэнэ.

Харин МСҮТ болон их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-наас танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана. ЭЕШ-ыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. 6 настнууд болон цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаарх мэдээллийг баасан гарагт болох хэвлэлийн хурлаар мэдээлнэ. 2-3 насны хүүхдүүдийг хэзээ элсүүлэх нь есдүгээр сарын сүүлээр тодорхой болно.

Манай хоёр хөрш оронд ч халдвар тархлаа. Эцэг эхчүүд төрийн байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүслээ. Эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүүхдүүд цахимаар хичээллэх боломжоор бид хангана. Ямар хичээлийг цахимаар, ямар хичээлийг танхимаар заах вэ гэдгээ шийднэ.  Шилдэг, теле хичээлүүдийг цахим хичээл болгоно. Учир нь шилдэг багш нар бүх сургуульд хүрэлцэхгүй.                

Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг нөхөхөд Засгийн газраас гурван тэрбум төгрөг зарцуулна. Гадаадад суралцдаг монгол оюутнуудаа тухайн улсад нь хичээлд нь хамруулах ажлыг манай яам ГХЯ-тай хамтран зохицуулахаар ажиллаж байна. Хүүхдүүдийн халууныг шалгах гэх мэт бэлтгэлийг хангах шаардлагатай. Энэ хичээлийн жилд танхимаар хичээллэхэд үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ" гэлээ.          

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах