Цэс Close

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахдаа Х.Баттулгын оффшорын асуудлыг шалгуулахаар ярьжээ

Өнгөрсөн ням гаригт МАН-ын Удирдах зөвлөлийн нөлөө бүхий гишүүд нууцаар уулзалдаж үүсч буй зарим асуудлыг ярилцсан байна. Тус уулзалтад С.Батболд гишүүн өөрт нь тулгарч буй асуудлын тухай ярьж, бусдадаа тайлбарласан тухай мэдээлэл байна.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд ярихдаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн илэрсэн оффшорыг баллуурдахын тулд шүүх прокурорын хувийн сүлжээгээ хөдөлгөн МАН-ыг, С.Батболдыг олон нийтэд гүтгэж харуулж байгаа тухай яригдаж. Уг асуудал намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж гишүүд шүүмжилсэн бол зарим гишүүд энэ гүтгэлгийн хариуг өгч, жинхэнэ оффшортой Х.Баттулгын харин шалгаж, түүнд инфичмент хийх  тухай ярьжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх С.Батболдод хандан “С.Батболд энэ гүтгэлэгт хариултаа өгч нэрээ цэвэрлэж авах ёстой. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор явж буй улстөржилтыг анхааръя. Х.Баттулгыг ч шалгуулах ёстой” гэсэн утга бүхий үг хэлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорыг ил гаргаж бас төмөр замаар нь шалгуулах тухай мөн яригдсан байна.

С.ГЭРЭЛ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах