Цэс Close

Монголчууд шударга ёс, хариуцлагатай, ёс зүйт нийгмийг хүсч байгаа

Гурван сая ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдлийг илэрхийлэгч монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонголт хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-ын УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар нэр дэвшлээ.

Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил ид үргэлжилж буй энэ цаг үед МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчдийг илэрхий өнгөлж байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх барьж байгаа нам, ерөнхийлөгчтэй хамтарч эв нэгдлээ бэхжүүлэн, санаа нэгдэн нэг зүгт тууштай харж ажиллаж чадваас эх орны минь хөгжил дэвшил богино хугацаанд урагшилж, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт гарна гэж дүгнэж байгаа.

Тиймээс У.Хүрэлсүх “Ардын намын Монгол Улс, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй шүү. Нэг л Монгол Улс байгаа. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, эв нэгдлийг илэрхийлэгч байх болно” гэж хэлсэн. Энэ бол Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн үүрэг юм.

Эдийн засгийн өсөлтийн үр шимийг өрх гэр, иргэн бүр бодитойгоор хүртэх, ажилгүйдлыг бууруулах, ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх ”Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна гэсэн нь МАН-ын болон У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хэтийн зорилго, төлөвлөгөө юм.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, иргэдээ элбэг баян, аз жаргалтай амьдруулах элгэмсэг сэтгэлтэй У.Хүрэлсүх шиг Ерөнхийлөгчтэй болохыг, түүнд төрийн жолоог атгуулахыг түмэн олон хүсэж байна. Тиймээс эх оронд минь иргэн бүхэн үнэтэй гэдэг үгийг У.Хүрэлсүх хэлсэн. Ийм хүн эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах