Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ

Хуваалцах

Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгов. Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонголоо.

Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

No description available.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн