Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын тухай нийтлэл гарчээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас санаачлан Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тэмдэглэх хүрээнд ЮНЕСКО-ийн албан ёсны сэтгүүл болох WorldHeritageConvention Дэлхийн өвийн сэтгүүлийн 11 дүгээр сарын тусгай дугаарт Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын тухай нийтлэл гаргав. Үүнд манай улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Их Бурхан Халдун уул ба түүнийг хүрэээлсэн тахилгат газар нутгууд, Дагуурын ландшафт зэрэг 5 өвийн газар багтсан болно.





Сэтгэгдэл үлдээх