Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно

2021 оны гуравдугаар сарын 23. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн гаргасан захирамжтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Өнөөдөр өөрийн биеэр Улсын Дээд шүүхэд нотлох баримт, бичгийг хүргүүлэх байсан. Гэсэн хэдий ч Дээд шүүхийн байранд гарсан халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгч нар хүрэлцэн ирэх боломжгүй болсон. Энэ байдлыг хүндэтгэн хүлээн авч, Улсын Дээд шүүхэд өгөх гэж байсан материалуудаа бичиг хэргээр хүргүүлж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайтад байршуулах юм гэлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Хуваалцах

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.1-д зааснаар Улсын дээд шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг танхимд хуваарилж, бүрэлдэхүүнийг батлах бөгөөд Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн