ЭМЯ-ны зүгээс Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбар болох хууль зүй, нийгмийн хамгаалал, боловсролын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна.

Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ-ны зүгээс анхааран ажиллаж байна.




